Ажлын туршлага
Ойн тогтвортой менежмент, ойн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр
Ойн тогтвортой менежментийн чиглэлээр сургалтын модуль боловсруулах, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, сум, аймгийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, ойн төлөв байдлы тодорхойлох ажлуудыг хийж гүйцэтгэж, туршлага хуримтлуулсан. 2011 оноос одоог хүртэл 130 ойн нөхөрлөл, 7 сум, 3 аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулсан. 2023 онд Монгол орны хушин ойн төлөв байдлыг тодоорхойлох судалгааг хийж, зөвлөмж боловсруулсан.
Экосистемийн тэнцвэрт байдал, экосистемийн үнэ, цэн
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн захиалгаар 2022-2023 онуудад зарим аймгийн бэлчээрийн экосистемийн үйлчилгээний дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэсэн.
Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх судалгаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -гийн захиалгаар Байгалийн нөөц газруудын өнөөгийн болон ирээдүйн үр өгөөжийг үнэлэх ажлыг 2023 онд гүйцэтгэсэн.
Ой хамгаалал, ойн шавж судлал
Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Хэнтий, Дорнод, Төв аймаг,Улаанбаатар хотын ногоон бүс, Богд Хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Булган, Архангай, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зэрэг аймгуудын ойд ойн шавжийн зүйлийн бүрдэл, арви, экологи, биологийн онцлог, хөнөөлийн айдал зэргийг судлах ажлыг 2010 оноос хойш өнөөг хүртэл гүйцэтгэж байна.
Арга зүй, аргачлал, заавар, гарын авлага боловсруулах чиглэлээр
Гадаад хамтын ажиллагаа
“Ойн нөхөрлөлд түшиглэн Зүүн Хангайн ойг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төслийг 2021-2024 онуудад Их Британийн Байгаль орчны Витлей Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн.
Байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, биологийн олон янз байдлын талаар
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамтын ажиллагааны уламжлалт мэдлэгийн үнэ цэнийг Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагтай хамтарч судалж байсан.
Экосистемийн тэнцвэрт байдал, экосистемийн үнэ, цэн
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн захиалгаар 2022-2023 онуудад зарим аймгийн бэлчээрийн экосистемийн үйлчилгээний дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэсэн.
"Тэрбум" мод хөдөлгөөн болон ойжуулалт, ойг нөхөн сэргээх чиглэлээр
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зүүн бүсийн зөвлөгөөн зохион байгуулах, үрийн байнгын талбай тусгаарлах, ойжуулалт хийх, байгалийн сэргэн ургалтад туслах, ойн зурвас байгуулах агро ойн аж ахуй байгуулах ажлын зураг төсөл боловсруулсан. Одоогийн байдлаар 5 зураг төсөл боловсруулаад байгаа бөгөөд 1 аймгийн “Тэрбум” мод үндэсний хөдлөлгөөний ТЭЗҮ боловсруулж байна. Мөн 2013 онд ойжуулалтын ажлын норм, норматив үнэлгээ, зардлын нормативыг шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэж байсан. “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийн захиалгаар ойжуулалтын талбай тусгаарлах, бэлтгэх ажлын судалгааг хийж байна.
Стандарт, норматив, атлас боловсруулах чиглэлээр
ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах чиглэлээр
Одоогийн байдлаар ойжуулалтын 1, ойн зурвасын 3, агро ойн аж ахуй байгуулах 2 зураг төсөл боловсруулаад байгаа бөгөөд 1 аймгийн “Тэрбум” мод үндэсний хөдлөлгөөний ТЭЗҮ, 2 аго ойн аж ахуй байгуулах ТЭЗҮ боловсруулж байна.